Free Essay

Business Administration

In: Business and Management

Submitted By nandia
Words 1490
Pages 6
УЛСЫН БАЙЦААГЧИЙН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан МХЕГ-аас дараах зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна. 1) Мэргэжлийн хяналтын үйл ажиллагааны шинэчлэлийг гүнзгийрүүлж, бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөхөд чиглүүлнэ. 2) Хүнс, экологийн аюулгүй байдал, улсын төсвийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг эрчимжүүлнэ. 3) Байцаагчийн хөгжлийг дэмжиж, ёс зүйг дээшлүүлэх жил болгоно гэж зарласан. Иимээс Мэргэжлийн хяналтын байгууллагын шинэтгэл нь улсын байцаагч бидний үйл ажиллагаанаас ихээхэн хамаарах нь харагдаж байна.

Мэргэжлийн хяналтын салбарын 5-15 жилийн хөгжлийн гол стратеги нь Монгол улсад хууль ёсыг сахиулж, нийтийн эрх ашгийг ханган, улмаар нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах явдал бөгөөд үүний тулд мэргэжлийн хяналтыг нэг талаас үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг дээшлүүлэх, нөгөө талаас хэрэглэгчдийн хэрэглээний соёлыг төлөвшүүлэх, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглүүлэн хэрэгжүүлнэ. Мэргэжлийн хяналтын салбарыг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэн хөгжүүлэх мастер төлөвлөгөө амжилттай хэрэгжүүлэх нь тогтолцоо, хөрөнгө санхүү, техник технологи, хөрөнгө оруулалтаас ихээхэн хамаарахаас гадна хамгийн чухал нь өндөр ур чадвар, мэргэжлийн ёс зүйтэй төрийн албан хаагчдын үйл ажиллагаанаас шууд хамаарна. Өнөөдөр Мэргэжлийн хяналтын салбарын хүний нөөцийн бодлогын асуудалд тулгамдаж буй асуудлыг дараах байдлаар тоймлон дүгнэж байна.

1. Мэргэжлээрээ нарийн мэргэшсэн ажилтан дутагдаж байна. Эмийн ургамал судлал, нанотехнологи, мөн геодези, зураг зүйн сүүлийн үеийн техник, технологийн чиглэлээр нарийн мэргэшсэн инженер, эрүүл ахуйч, ус хангамж-ариутгах татуурга, цацрагийн мэргэжилтэн гэх мэтийн мэргэжил эзэмшиж мэргэшсэн боловсон хүчин дутагдаж байна.
Нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтайгаас зарим хяналт хийгдэхгүй байна. Тухайлбал, Цацрагтай ажиллагчдын дотоод шарлагын хяналт түүнийг гүйцэтгэх мэргэжилтэй боловсон хүчин хангалтгүйгээс хяналт хийгдэхгүй, тусгай хяналтын улсын байцаагчийн хяналтын чиг үүрэг тодорхойгүй байна.

2. Байцаагчдын мэдлэг мэргэжил, ур чадвар дутмаг байна.
Улсын байцаагчдын мэргэжлийн мэдлэг, чадвар дутмаг байгаа нь хяналт шалгалтын ажлын үр дүнд муугаар нөлөөлж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны талаар хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн дунд Tөрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр явуулсан судалгааны дүнгээс харахад судалгаанд оролцогчдын олонх буюу 42.5 хувь нь улсын байцаагч шалгуулагч байгууллага иргэдэд мэргэжлийн болон хууль эрх зүйн туслалцаа үзүүлдэггүй гэж үзсэн нь байцаагчдын мэдлэг, чадвар дутмаг байгааг харуулж байна. Улсын байцаагч нь өөрийн хариуцсан салбарынхаа чиглэлээр нарийвчилсан судалгаа байхгүй, эрсдэл ихтэй обьектод тавих хяналт муу байна.
Техник технологийн процесс хурдацтай хөгжиж буй өнөө үед аж ахуйн нэгж, байгууллагууд орчин үеийн өндөр нарийвчлалтай шинэ нэр төрлийн техник технологи, багаж хэрэгслийг өргөнөөр нэвтрүүлж байхад улсын байцаагчид эдгээр техник хэрэгслийн талаарх мэдлэг, мэдээлэл, шинэ зүйлд суралцах эрмэлзлэл дутмаг байна. Түүнчилэн өнөөдрийн өдөр тутмын ажлын хэрэгцээнд ашиглагддаг техник дээр шаардлагын хэмжээнд ажиллаж чадахгүй улсын байцаагч ч байна..

3.Улсын байцаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээ хангалтгүй байна.
Одоогийн мэргэжлийн хяналтын салбарын хүний нөөцийн мэдлэг, мэргэжлийн түвшин орчин цагийн хөгжлийн түвшинд хүрэхгүй байгаад анхаарч, хүний нөөцийг сургаж, хөгжүүлэх цогц бодлого газрын хэмжээнд боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.МХЕГазраас сургалтын танхимтай болж, улсын байцаагч нарыг төлөвлөгөөний дагуу сургах арга хэмжээ авч байгаа боловч хөдөө орон нутгийн улсын байцаагч нар нь тэр бүр сургалтанд хамрагдаж чаддаггүй, сургалт нь 2-3 хоногийн хугацаатай, мэргэшүүлэх шаардлага хангаддаггүй, кредит тооцдоггүй учраас үр дүн муутай байдаг.

Сүүлийн үед мэдээлэл холбооны салбарын хөгжил хурдацтай хөгжиж байгаатай уялдуулан, мөн байгаль орчны сөрөг талаас урьдчилан сэргийлэх зорилгоор хурдацтай хөгжиж буй техник технологийн талаар мэдлэг олж авах, туршлага судлах, өөрийн хяналтын чиглэлийн салбарынхаа хөгжлийг дагаж өөрийгөө боловсруулах бололцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
Гадаад орнуудад ажилтнуудыг сургах, дадлагажуулах, туршлага судлуулах ажил хангалтгүй, олон улсын байгууллагын шугамаар мэргэжил дээшлүүлэх ажил хийгдээгүй байна.

4. Хүний нөөцийг бүрдүүлэхэд алдаа гарч байна.
Шинээр боловсон хүчнийг сонгон авахдаа шударга, эрх тэгш, зарчимч байдлыг баримталдаггүйгээс мэргэжлийн боловсон хүчний бодлого алдагдаж, хяналтын байгууллагад менежментийн шинэчлэл дутагдаж байна.
Саяхан болж өнгөрсөн улсын байцаагчийн үзлэгийн дүнгээс харахад Үндсэн мэргэжил нь ажлын байрны тодорхойлолтонд заасан тухайн хяналтын гүйцэтгэлд шаардлагатай мэргэжилд нийцэхгүй байгаа улсын байцаагчид, Боловсролын баримт бичгийн шалгалтаар мэргэжлийн диплом нь хуурамч болох нь тогтоогдсон ажилтан, Бакалаврын боловсрол эзэмшээгүй байгаа улсын байцаагчид нилээн олон байсан байна. Энэ нь анхнаасаа боловсон хүчнийг сонгож ажилд авахдаа хайнга, бичиг баримтанд шалгалт хийж авдаггүйгээс алдаа их гарсан байна.
Үүнээс шалтгаалан улсын байцаагчид хуулиар олгогдсон эрх үүргээ хангалтгүй биелүүлдэг гэж үзсэн нь хүний нөөцийн сонголт алдаатай байгааг харуулж байна.

5. Улсын байцаагчдын нийгмийн баталгааг хангах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, урамшуулал, хөнгөлөлт олгох чиглэлээр дорвитой ажлууд хийгдэхгүй байна.

Улсын байцаагчийн хөгжлийг дэмжих жилийг хүрээнд дээрхи тулгамдсан асуудлыг МХЕГазраас авах арга хэмжээг хүлээлгүй, мэргэжлийн хяналтын байгууллагууд шат шатандаа шийдвэрлэх, Мэргэжлийн хяналтын салбарын шинэчлэлийн хүрээнд улсын байцаагчийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд дараах зүйлийг анхаарч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

1. Хүний нөөцийн бүрдүүлэлт

-Мэргэжлийн хяналтын үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэхэд одоо ажиллаж буй ажилтнуудаа чадварлаг, мэргэжлийн ёс зүйг чанд баримтлан ажилладаг болгон хөгжүүлэхийн зэрэгцээ зах зээлээс шинэ чадварлаг хүнийг сонгон авах замаар хүний нөөцийг бүрдүүлнэ.

-Хүний нөөцийг бүрдүүлэх үйл ажиллагаанд ил тод, нээлттэй, эрх тэгш, шударга, зарчимч байдлыг баримтална.

Мэргэжлийн хяналтын салбарын хүний нөөцийг бүрдүүлэлтийг дараахь 2 арга замаар хэрэгжүүлнэ.

1/ улсын байцаагчийн ихэнх хувийг дотоод эх үүсвэрээс бүрдүүлэх буюу одоогийн ажиллаж буй ажилтнуудыг сургаж, шинэ үзэл баримтлалаар ажиллаж чадах чадавхыг бий болгох;

2/ улсын байцаагчийн нөөцийн үлдэх хувийг гадаад эх үүсвэрээс буюу салбартаа нарийн мэргэшсэн, шинэ санаа, ур чадвар бүхий ажилтнуудыг сонгон шалгаруулах замаар бүрдүүлэх явдал юм.

Мэргэжлийн хяналтын салбарт ажиллах төрийн албан хаагчийг сонгохдоо зөвхөн тухайн ажлын байранд тавигдах шаардлагын дагуу мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага, мэргэшлийн ур чадварыг үндэслэн ил тод, нээлттэй, өрсөлдөөний зарчмаар сонгон зарчмыг баримтална.
Цаашид тухайн ажлын байранд өрсөлдөж төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн эхний 2 хүний ёс зүй, мэргэшлийн ур чадварын байдалд зохих үнэлгээг хийж сонгон авах журмыг бий болгож мөрдөж ажиллах.

2. Ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд тавигдах шаардлага буюу ёс зүйн талоныг бий болгон, түүнийг ягштал мөрддөг болгоно.

Ёс зүй талонд мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан, улсын байцаагч нарт тавигдах дараахь шаардлагууд тусгагдана. Үүнд: - Улсын байцаагч мэргэжлийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд тавигдах ёс зүйн шаардлага а/ Хяналт шалгалтын ажиллагаанд тавигдах шаардлага/хариуцлага/ б/ Шалгуулагч иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагатай харилцах/ажилдаа үнэнч чанар/ -Улсын байцаагчийн биеэ авч явах ёс зүйн шаардлага а/Зохисгүй байдал гаргахгүй байх /харилцааны соел/ б/ Сонирхлын зөрчлөөс ангид, хараат бус байх -Хяналт шалгалтын үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаанд тавигдах ёс зүйн шаардлага

а/Улсын байцаагчийн улс төрийн эрх чөлөөнд тавигдах ёс зүй гэсэн үзүүлэлтийг/ улсын байцаагчийн ёс зүйн дүрмээр зохицуулагдана/ баримтлах үндсэн зарчим болгосоноор төрийн албан хаагчийн хувьд үйл ажиллагаандаа хэвшүүлэх юм.

3. Хүний нөөцийн удирдлага /ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, үнэлгээ/

-Хүний нөөцийн удирдлагын үндэс нь ажлын байрны тодорхойлолт байна. Ажлын байрны тодорхойлолтыг байгууллагын удирдлага Юунд хэрэглэгддэг вэ?

1.Төрийн албан хаагчийг шилж сонгох. 2. Үр дүнгийн гэрээ байгуулах 3. Төрийн албан хаагчийн сургалтын хэрэгцээг тодорхойлох. 4. Албан тушаал дэвшүүлэх, бууруулах зэрэг хүний нөөцийн удирдлагын зарим арга хэмжээ авах 5. Байгууллагын өөрчлөлт, шинэтгэлийг хэрэгжүүлэх.
6.Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний мэдээ, тайлан гаргахад хэрэглэдэг байна.

-Үр дүнд чиглэсэн удирдлагын хүрээнд гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг төрийн албан хаагчтай байгуулах үр дүнгийн гэрээ, түүнийг үнэлж дүгнэх гол үндэс суурь болгон хэрэгжүүлнэ.
Ийм учраас үр дүнгийн гэрээг байгуулахдаа удирдлагаас тухайн улсын байцаагчийн тухайн жилд нийлүүлэх ажил үйлчилгээг голлон анхаардаг явдлыг арилгаж, улсын байцаагчаас өөрийгөө хөгжүүлсэн болон ёс зүйн алдаа зөрчил гаргаагүй байдлыг бүтээгдэхүүн болгон нийлүүлэхээр төлөвлөж ажиллахад илүүтэй анхаарах хэрэгтэй байна.

4. Сургалт Мэргэшлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх агуулгын хүрээнд ажилтнууд шинэ санаа, өөрчлөлтийг хүлээн авч, тасралтгүй суралцсан, суралцах хүсэл эрмэлзлэлтэй байх чадварыг ажилтнуудад бий болгоно. Сургалтын албан бус хэлбэрийг ажилтан бүр өөрийн ажлын арга барил, ур чадвар, туршлагаа байнга шалган, шинийг эрэлхийлэн тасралтгүй суралцаж, суралцсан шинэ зүйлээ хамт олонтойгоо хуваалцан, харилцан бие биендээ шаардлагатай мэдээллийг солилцох байдлаар хэрэгжүүлнэ Байгууллагын зүгээс хүний нөөцийн сургалтад хөрөнгө оруулах асуудлыг онцгой анхаарч, системтэй оновчтой сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх нь удирдлагын гол үүрэг байх ёстой гэж үзэж байна. Байгууллагын зүгээс төрийн албан хаагчдыг хөгжүүлж орчин үеийн шинэ мэдлэгийг олгох албан сургалтыг байгууллагын дотооддоо зохион байгуулах сургалт болон байгууллагаас гадагш сургах сургалт гэсэн хэлбэрээр зохион байгуулж ажилласнаар тухайн байгууллагын ажилтануудын мэдлэг дээшилж, ажилдаа мэргэшнэ.

5. Цалин хөлс, урамшуулал, нийгмийн баталгаа

Ажилтнуудын үндсэн цалин, нэмэгдэл, түүнтэй адилтгах бусад орлогыг улам ил тод болгож, ажлын гүйцэтгэлтэй үр нөлөөтэйгээр холбох замаар цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээг үр дүнгийн гэрээг дүгнэх бүртээ авч хэрэгжүүлэх

Давхардсан чиг үүргийг арилгаж, илүүдэл орон тоог багасгах, улсын байцаагчийн ажил хавсран гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлсэнээр цалингийн санг нэмэгдүүлнэ. Ажилтнуудын ажлын гүйцэтгэл, үр дүнг тодорхой шалгуур үзүүлэлтээр бодитой тогтоож, үүнийг урамшуулал, хариуцлага тооцох үндэслэл болгоно. Улсын байцаагчийн хөгжил шинэчлэлийн бодлоготой уялдуулан ажилтнуудын өөрийгөө хөгжүүлэх үйл явцыг байгууллагын зүгээс байнга дэмжиж, урамшуулна.

6. Хараат бус, аюулгүй байдлыг хангах Улсын байцаагчийг ажил үүргээ хараат бус байдлаар гүйцэтгэх, тэдний ажил үүргээ гүйцэтгэх явцад учирч болох аливаа эрсдэл, аюулаас хамгаалахад чиглэсэн эрх зүйн, эдийн засгийн орчныг сайжруулах тогтоолцоог бий болгоход санал гаргах, улсын байцаагч бүрийн ажлын дадлага туршлага, хууль хэрэглэх явцад гарсан асуудлуудыг холбогдох газруудад уламжлан эрх зүйн орчныг бий болгоход чиглэсэн саналаа тусгуулах нь чухал юм. Улсын байцаагчийн эдийн засгийн болон ажил үүргээ гүйцэтгэх хангамж, нөхцөлийн хараат бус байдлыг хангахад удирдалгын зүгээс анхаарал тавьж ажиллах үүрэгтэй юм.

Дүгнэлт: Дээрхи бүх асуудал нь хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрт тодорхой хэмжээгээр тусгагдсан ч гэсэн улсын байцаагч бүр өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр санаачилгатай бүтээлч ажилласанаар хяналт шалгалтын ажлын бүтээмж дээшилж, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар дээшилж, байгууллагын нэр хүндэд эерэгээр нөлөөлж, ажиллах таатай нөхцөл бүрдэж, МХБайгууллагын шинэчлэлийн бодлогод тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгнө.…...

Similar Documents

Premium Essay

Business and Administration

...certificate [pic] Table of content Introduction 8 Brief history& Overview of the organization 12 Nature of the organization 18 Business volume 21 Product lines 22 Competitors 37 Organizational structure 41 Organizational Hierarchy chart 43 Number of employees 44 Main offices 44 Comments on the organizational structure 45 Plan of your internship program 47 A brief introduction of the branch where I did your internship 47 Starting and ending dates of your internship 48 The departments in which I got training and the duration of your training 48 Training program 49 Introduction of all the departments 49 Detailed description of the department you worked in 49 Structure of the Finance Department 70 Department hierarchy 70 Accounting system of the organization 71 Finance system of the organization 73 Mobilization of funds 73 Generation of funds 79 Sources of funds 81 Critical analysis 88 Ratio analysis 95 Organization analysis in comparison with itscompetitors 101 Future prospects of the organization. 103 SWOT analysis of organization in the business sector 104 Conclusion & recommendations for improvement 108 Reference & Sources used 110 ......

Words: 19114 - Pages: 77

Premium Essay

Business Administration

...CURRICULUM OF BUSINESS ADMINISTRATION FOR BBA, BBS, MBA & MS HIG HER EDUC ATIO N CO MM ISSION (2012) HIGHER EDUCATION COMMISSION ISLAMABAD 1 CURRICULUM DIVISION, HEC Prof. Dr. Syed Sohail H. Naqvi Mr. Muhammad Javed Khan Malik Arshad Mahmood Dr. M. Tahir Ali Shah Mr. Farrukh Raza Mr. Abdul Fatah Bhatti Executive Director Adviser (Academics) Director (Curri) Deputy Director (Curri) Asstt. Director (Curri) Asstt. Director (Curri) Composed by: Mr. Zulfiqar Ali, HEC, Islamabad 2 CONTENTS 1. Introduction……………………………………...........6 2. BBA Programme....................................................11 a. Structure of BBA Programme..……………....12 b. Layout for BBA Programme..........................13 c. Semester-wise Breakup for BBA…...............14 3. Bachelor of Business Studies (BBS)......................15 4. MBA Programme....................................................16 a. Structure of MBA Programme........................17 b. Semester-wise Breakup for MBA...................19 5. MS in Management Sciences................................20 a. Structure of MS Programme...........................20 b. Eligibility for Non-business Degree Holders...21 6. Roadmap for Business Education…………............24 7. BBA Course outlines...............................................25 a. Compulsory Courses for BBA...…….…..........25 b. Foundation Core Courses...........…....…....... 41 c. Major Core Courses........................................59 d. Major...

Words: 58162 - Pages: 233

Premium Essay

Business Administration

...Business Studies BA Honours Business Administration BA Honours First Year Semester A Economics for Business Accounting for Business Language or Legal Issues for Business The Business Professional* Second Year Semester A Managing People Specialist or Generalist Option Language or Specialist Option Enhancing Employability* Semester B Semester B Methods and Systems for Business Decisions Principles of Marketing Language or Global Perspectives in Business Exploring Business Ethics Specialist or Generalist Option Language or Specialist Option Enterprise Specialist Options Accounting Human Resources Management Marketing Management *Those choosing the Accounting, Marketing or Human Resources specialism in Year 2 will have a subject-specific Enhancing Employability module. 1 Specialisms Accounting Semester A Business Analysis Tools Management Accounting for Business Decisions Semester B Analysing Financial Information Financial Management Human Resource Management Semester A Labour Market Policy Organisational Psychology Semester B Cross-cultural Management Individual Employment Law Marketing Semester A Marketing Planning 21st Century Consumer Marketing Semester B Marketing for the Small Enterprise Cross-cultural Management Management Semester A Management Accounting for Business Decisions Project Planning and Control Marketing Planning Semester B Principles of Operations......

Words: 527 - Pages: 3

Premium Essay

Business Administration

...their problems from our service people, dealers or channel partners. Businesses establish reputations for themselves based upon how well they treat their customers over time. Getting off on the wrong track can seriously harm a business, while doing it right can produce amazing amounts of “goodwill”, admiration and long term success In Mauritius the actual motto is the “customer is the king”. In the country the company is still using this old adage. Nowadays a new management concept has emerged “employee first”. There is only a few company in Mauritius which is now implementing this new concept in there organisation. Soft and hard HRM There are many different approaches a business can take to HRM. Guest(1999) identified two perspectives of HRM: Soft and Hard HRM Soft HRM: Employees are being treated as valuable asset of the organization. Hard HRM: Employees are being considered as variable cost of the strategic management aspects of managing the workforce in a rational way. Soft HRM Considers employees to be a valuable asset to the company Emphasizes on the importance of high commitment, human resource are valuable assets not variable costs Hard HRM * Emphasizes that employees are resources to be managed effectively to achieved business objectives. * It emphasizes the calculative, quantitative and strategic management aspects of managing of workforce in a rational way. * The saying “customer is king” fit in the management aspects of Hard HRM. ......

Words: 4103 - Pages: 17

Premium Essay

Business Administration

...2012 – to date ➢ Vehicle registration The Trust Bank Marketing Office Sept. 2011 – June. 2012 ➢ Advise and inform clients on financial products ➢ Mobilize funds from client ➢ Assess loan by visiting the applicant's business and residence, contacting suppliers, customers and other stakeholders of the applicant where necessary and analyze the information gathered in the required professional manner ➢ Present result of analysis to the branch manager ➢ Monitoring of outstanding portfolio clients Marisa Company Limited Assistant Manager, finance June 2009- Sept 2011 ➢ Preparing and keeping of the day books. ➢ Controlling budgets, petty cash and ensuring all financial regulations are adhered to. ➢ Contributing to the development and maintenance of financial systems and processes. ➢ Providing financial advice to management ➢ Disbursing funds projects ➢ Paying workers’ salaries ➢ Supervising of workers EDUCATION BACKGROUND Institution Course Offered Duration Islamic University College, Ghana- Bachelor of Business Administration 2008-2012 (IUCG) (Banking and Finance), Second class, lower Accra Academy Science 2000 – 2003 EXTRA-CURRICULA/LEADERSHIP EXPERIENCE Institution Portfolio Duration Campus Net News- IUCG Articles......

Words: 383 - Pages: 2

Premium Essay

Business Administration

...market needs ahead of the curve. • Produced media kit that demonstrated key marketing analytics and demographics for use in sales presentations. Efforts were credited as instrumental in closing numerous high-level deals. • Leveraged strengths in cost-effective marketing management and vendor negotiations to end each year an average of 15% under-budget (without compromising business growth goals). |Andrew Evans |Page 2 ( Phone: 555-555-5555 | DEF Company, Example City – Full-service advertising, marketing and PR agency Marketing Supervisor, 2/2000 to 5/2003 Developed marketing programs for a variety of business-to-business clients. Used an integrated approach to create balanced programs for clients to build their respective brands and businesses. Selected Accomplishments: • Expanded client base by 78% in three years by consistently delivering goal-surpassing marketing results and ensuring complete client satisfaction. • Closed new accounts as a member of business-development team, including a $1.5M win with Action Company and a $1.2M win with JFK Corp. • Earned commendations from client executives for communication deliverables that targeted desired audiences and articulated the value of products and services. [pic] GHI Company, Example City – Leading advertising, direct marketing and communications agency Creative......

Words: 709 - Pages: 3

Premium Essay

Business Administration

...DEVELOPMENT “AN INTEGRATED MODEL OF ENTREPRENEURIAL INTENTIONS” Lars Kolvereid*, Tatiana Iakovleva**, Jill Kickul*** * Bodø Graduate School of Business, lars.kolvereid@hibo.no ** Nordland Research Institute, Bode, Norway, Iakovleva@nforsk.no *** Professor, Director Stewart Satter Program in Social Entrepreneurship, NYU – Stern School of Business kickuljr@muohio.edu AN INTEGRATED MODEL OF ENTREPRENEURIAL INTENTIONS Lars Kolvereid, Tatiana Iakovleva, Jill Kickul Director, Stewart Satter Program in Social Entrepreneurship NYU – Stern School of Business Acknowledgments: Dr. Bjørn Willy Åmo, Bode Graduate School of Business (Norway) ; Dr. Anatoliy Steshin, Baltic State Technical University, St. Petersburg (Russia); Administration of the Helsinki School of Economics (Finland). Caen 2008 Science to Market Insert Larger Model for Future Research Intentions Caen 2008 Science to Market Entrepreneurial Intentions Research – Guided By: (1) Shapero & Sokol’s (1982) model of the entrepreneurial event (SEE); (2) Ajzen’s (1991) theory of planned behaviour (TPB) Intentions Caen 2008 Science to Market SEE Focus on Entrepreneurial Event: Start-Up or Self Employment Desirability – attractiveness of starting a business Feasibility – degree to which the individual feels capable of starting a business Propensity to act – personal disposition to act on one’s decisions Intentions Caen 2008 Science to Market TPB – Behavioural......

Words: 1053 - Pages: 5

Premium Essay

Business Administration

...worldwide with the hopes of reaching the international marketing community. Proper global marketing has the ability to catapult a company to the next level, if they do it correctly. Different strategies are implemented based on the region the company is marketing to. For example, the menu at McDonald's varies based on the location of the restaurant. The company focuses on marketing popular items within the country. Global marketing is especially important to companies that provide products or services that have a universal demand such as automobiles and food. What is global marketing? In this lesson you'll learn what global marketing is, issues you would need to address to market your product globally, and strategies that can help grow your business in other countries. We also recommend watching International Marketing: The Importance of Global Marketing Strategy and Strategies for Reaching Global Markets: Examples & Quiz What is Global Marketing? Global marketing is the process of adjusting a company's marketing strategies to adapt to conditions in other countries. Global Marketing Issues and Strategies Let's pretend for a moment that you have a widget you'd like to sell in Europe, and are developing your marketing plan. Here are some strategic decisions you will need to make: Market segmentation Market segmentation is the act of defining subsets of consumers using various characteristics (such as geography, age, sex, race, and family situation) and then......

Words: 535 - Pages: 3

Premium Essay

Business Administration

...the business to run more smoothly. There are many benefits to improving my performance at work, one of these is I am exceeding my own limitations/performance and this can help me to learn new skills and produce quality work that meets the standards here at *** In my first one-to-one my line manager said we will go through each part of my job role (quality calls, paperwork, social networking updates) by accepting this feedback and encouraging it by asking how I can improve my performance this lets me explore my parts of my job role. I believe it is important to encourage feedback from others, and not just encourage it but to accept it as feedback is essential as it allows you to see your work from another person’s perspective. Learning and development can improve my own work in many ways. For example I undertook some training with my colleague he showed me how to use publisher. This training was set by my line manager in my previous one-to-one to help improve my performance. By doing this it can also help to benefit the organisation because it means I can create resources that can be used effectively by Eden. I believe that whilst I am at ** I have the valuable chance of progressing in my career and I have the chance of development opportunities by undertaking more qualifications and accepting advice on which training sessions I should attend to help me improve. After my business administration level 2 qualification I am considering undertaking business administration......

Words: 518 - Pages: 3

Premium Essay

Business Administration

...demand times the growth rate of the segments and times the estimate market shares. However, the lack of capacity made the company unable to fulfill the quantity of the forecast. The company had to cut the production to keep the contribution margin of the segments This made Andrews lost large percentage of potential market shares. In 2017, the potential market share for traditional segment was 22.5% while the actual market share was only 8%. In 2018, company’s main competitor Chester spent $15,000 in total on both process management and TQM. This investment had great cumulative impacts on cost control. It caused a deduction of material and labor costs of 11.35% and 13.57%, 40.01% reduction on R&D cycle time, and 60% decrease of administration costs. Take products in traditional segments as example, with similar performance and size, Andrews’ material and labor costs for each product were $9.79 and $10.37 while that of Chester were $8.68 and $8.54. This disadvantage made the contribution margin of the segment was only 26%. Meanwhile, the competitors had contribution margins of 34% to 39%. Investment in capacity, TQM and automation will be the major focuses of the company’s production line. Except year 2016, Andrews had a steady improvement of ROA ratio, from 4.40% in 2014 and 16.30% in 2020. The major competitors ROA were 7.90% (Chester) and 15.40% (Erie). This decent performance made company’s closing stock price end up with $145.41, which was $34.25 at the end of 2014...

Words: 1505 - Pages: 7

Premium Essay

Business and Administration

...Tutor feedback form |Name of learner: |Jackie Mathers |Programme: |L2 Business & Administration | |Unit number: |Unit one |PASS |Yes |RESUB | | |Date: |28/07/15 |Tutor |S van Kooten |Signature: |S van Kooten | |Total time: |20 mins | |Type of contact (please circle) | |Face to face |Telephone |E-mail |RWF/Assessment |Other | |Introduction | | | |Hi Jackie | | | |Thanks for resubmitting your first assessment for......

Words: 595 - Pages: 3

Premium Essay

Business Administration

...Business Administration Business Administration is the stepping stone, the foundation, and the pillar, that’s needed to start a business. It branches to other subjects needed for business, such as business planning, marketing, business ethics, and business law. Business Administration is indeed the process of managing EVERY aspect of a business for growth and/or stability of that business. In other words, it’s the very heart of a business. You might ask yourself “what is business administration?” It’s ok; I asked myself that same question when starting my quest to own and manage my own business. Business Administration is the process of managing EVERY aspect of a business in order for it to maintain its growth or stability, depending on the overall goal of the owner or owners (Black). A lot of companies have a team of dedicated business administrators who work to ensure the growth and stability of the company or business. The man that sits atop of the entire administration is the CEO (chief executive officer) or president of the company. In most cases those two titles represent two different people. The CEO usually has a number of vice presidents under him, who in turn have teams for management, marketing, and research and development. I’d say that Business Administration is the foundation for owning and managing a business. There are aspects of Business Administration to learn if you want to be a successful entrepreneur, such as how to make a business plan, knowing about...

Words: 279 - Pages: 2

Premium Essay

Business Administration

...Business Administration Business Participants: Owners, Employees, Customers Functional Areas of Business Management Operations Marketing Accounting Finance Management- planning, organizing, staffing, directing, and controlling a company’s resources so it can achieve its goals Operations- converts resources into goods or services to ensure products are high quality Marketing- everything that a company does to identify customers’ needs and design products to meet those needs Accounting- measures, summarizes, and communicates financial and managerial information and advise other managers on financial matters Fields of Accounting Financial Accountants -Prepare financial statements -Assess financial strength Managerial Accountants- Prepare internal reports Finance- planning for, obtaining, and managing a company’s funds Economics- study of the production, distribution, and consumption of goods and services Economists’ Questions What goods & services should be produced? How should goods & services be produced? Who receives the goods & services produced? Mix Market Economy- a mixed market economy relies on both markets and the government to allocate resources Privatization- converting previously government-owned businesses to private ownership Gross Domestic Product- market value of all goods and services produced by economy in a given year includes only goods and services produced domestically ...

Words: 3965 - Pages: 16

Premium Essay

Business Administration

...BUS 499 – Business Administration Capstone (Prerequisite: To be taken as last or next to last course) COURSE DESCRIPTION This course is the capstone course for the Bachelor of Business Administration program. It examines the processes by which organizations formulate strategy, implement policy, and evaluate outcomes in the highly competitive and dynamic global environment. The ethical implications of strategic choices are a central concern of this course. Analytic, integrative, and decision-making skills will be exercised through the use of case analysis and decision making. INSTRUCTIONAL MATERIALS Required Resources Hitt, M. A., Ireland, R. D., & Hoskisson, R. E. (2011). Strategic management: Competitiveness and globalization, concepts and cases: 2011 custom edition (9th ed.). Mason, OH: South-Western Cengage Learning. Supplemental Resources Angwin, D., Paroutis, S., & Mitson, S. (2009). Connecting up strategy: Are senior strategy directors a missing link? California Management Review, 51(3), 74-94. Derfus, P. J., Maggitti, P. G., Grimm, C. M., & Smith, K. G. (2008). The red queen effect: Competitive actions and firm performance. Academy of Management Journal, 51(1), 61-80. Franken, A., Ewards, C., & Lambert, R. (2009). Executing strategic change: Understanding the critical management elements that lead to success. California Management Review, 51(3), 49-73. COURSE LEARNING OUTCOMES 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. Identify the vision, mission, and......

Words: 7054 - Pages: 29

Premium Essay

Business Administration

...plagiarised and/or copied assignment will result in a heavy market deduction. Small Business Plan Editor: Tim Berry (http://articles.bplans.com/writing-a-business-plan/) For any start-ups, a business plan allows gaining a better understanding of the industry structure, competitive landscape, and the capital requirements of starting a small business. Normally a business plan is difficult to implement unless it is simple, specific, realistic and complete. In addition, a good plan will need someone to follow up and check on it. The plan depends on the human factor, particularly the process of commitment and involvement, and the tracking and follow-up that comes afterward. Successful implementation usually starts with a good plan. There are elements that will make a plan more likely to be successfully implemented. It includes: 1. Is the plan simple? Is it easy to understand and to act on? Does it communicate its contents easily and practically? 2. Is the plan specific? Are its objectives concrete and measurable? Does it include specific actions and activities, each with specific date of completion, specific persons responsible and specific budgets? 3. Is the plan realistic? Are the sales goals, expense budgets, and milestone dates realistic? Nothing stifles implementation like unrealistic goals. 4. Is the plan complete? Does it include all the necessary elements? Requirements of a business plan vary, depending on the context. There is no guarantee, however,......

Words: 556 - Pages: 3

Brian Goldner | Thương hiệu thang nhôm nào đang “cháy hàng liên tục” dịp cuối năm | Gochuumon wa Usagi Desu ka Season 2